ҮНЭТ ЧУЛУУ БОЛОН БОЛОР ТАЛСТУУДЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? -1-р хэсэг
FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.
Instagram profile-д зочлох ЭНД дараарай.
Бидний мэдэх олон зуун төрлийн чулуу байдаг ч байгалийн тогтоц, бүрдүүлж буй элементээс хамааран бид янз бүрийн зүйлд ашигладаг. Тухайлбал хамгийн үнэтэй чулуу болох очир эрдэнийг гоёл чимэглэлд ашигладаг ба худалдаж эсвэл өв дамжуулахад ч үнэ цэнээ хадгалсаар байдаг. Харин энэ удаад чулууг гоёл чимэглэлээс гадна ямар чулууг энергиэ сэргээж нөхөх, сайн сайхныг дуудах зэрэгт ашиглаж болохыг дурдлаа.
1. Гартаам — Agate
Гартаам чулуу нь ерөнхийдөө хүрэн болон алтлаг өнгөтэй ба заримдаа олон үе давхаргатай байдаг. Тухайлбал чүнчигноровын төрлийн чулуунууд ногоон, цэнхэр өнгөтэй. “ШОРОО” махбодтой холбогдох гартаам чулуу нь нүдний хооронд байдаг мэлмий чакра буюу оюун ухаантай холбоотой. Тиймээс гартаамыг энерги, депресс, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зүйлст ашиглаж болно. Шидийн ертөнцөд энэ чулууг шинэ нээлт, үнэн, ой санамж, эмчилгээ болон ганцаардал гунигийн мэдрэмжээс ангижрахад голдуу хэрэглэдэг. Стресстсэн үед биедээ гартаам авч явж болно, эсвэл унтахдаа дэрэн дороо хийвэл унтаж байхдаа энергиэ нөхөж авдаг.