Чакраны тухай ойлголт

Dayanara Khas
2 min readFeb 10, 2021

Орчин үеийн физиологийн шинжлэх ухааны дагуу долоон чакра нь хүний нурууг даган байх мэдрэлийн долоон томоохон зангилааны ойролцоо оршдог. Эртний бичээст дурдсанаар хоёр жижиг чакра байх ба үүний нэг нь гурав дахь нүдний дээр байх сома чакра, нөгөө нь зүрхэн чакраны огторгуйн хүслийн модыг багтаасан Анандаканда бадамлянхуа юм. Зарим эзотерикийн тогтолцоонд 9 эсвэл 12 чакра байдаг хэмээдэг бол Важраяна Буддизмд зөвхөн 5 төвийг тодорхойлсон байдаг. Үндсэндээ чакра бол энергийн эргүүлэг. Тоонд нь хязгаар үгүй. Гэхдээ үндсэн 7 мастер чакра нь бүтэн, нарийн хийцтэй тогтолцоог бүрэлдүүлдэг. Мэдрэлийн зангилааны дагуу байрласан эдгээр цэгүүд нь бидний бие махбодийг илүү дээд түвшний биет бус орчинтой холбодог. 7 чакраг бүрэн эзэмшихэд бүхий л амьдралаа ч зарцуулж мэднэ.

Нуруу гэмтвэл нурууны мэдрэлд нөлөөлдөг ба улмаар чакранд нөлөөлдөг. Доод чакранууд яг л модны үндэс шиг бидний сүнсний хөгжлийн суурь болдог.

Хинди уран зохиолоос гадна хүн, байгаль, биет хөлгийн долоон түвшнийг дурдсан метафизикийн бусад системүүд ч байдаг. Жишээ нь, АНУ-д 19-р зуунд үүссэн Теозофистууд орчлон ертөнцийн огторгуйн 7 туяа, хөгжлийн 7 явцын тухай өгүүлдэг байна. Түүнчлэн Христчүүд орчлон ертөнцийн 7 өдөр, 7 ариун ёслол, 7 тамга, 7 сайн үйлтэн, 7 сахиусан тэнгэр, үхлийн 7 нүгэл, Илчлэлтийн 1:16-д “Тэрээр баруун мутартаа долоон од барьжээ” гэх зэргээр 7 чакратай холбоотойгоор олон зүйлс бий. Үлгэр домог…

--

--

Dayanara Khas
Dayanara Khas

Written by Dayanara Khas

🌸🌷Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэж санал бодлоо хуваалцана. Blogger, esoteric amateur, divination. 🧝‍♀️🧚🏻‍♀️🔮

No responses yet