Таро хөзөр гэж юу вэ? Таро хөзрийн түүх

Dayanara Khas
2 min readMay 1, 2020

--

FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.

Таро хөзрийг наад тал нь манай эриний 15-р зуунаас хойш ашиглагдаж байгаа гэж үздэг ба мэрэг төлөгт өргөн хэрэглэдэг. Таро хөзөр хаана үүсэж бий болсон нь тодорхойгүй байдаг. Мөн энэ талаарх маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. Зарим хүмүүс эртний Египетээс гаралтай гэж үздэг бол зарим нь Хятад эсвэл Солонгосоос гаралтай гэж үздэг. Энэ нь тухайн үеийн Монгол болон Туркийн цэргийн довтолгооноос зугтсан дүрвэгч цыган, мэргэч төлөгч нар Европ, Азийг дамжин нүүдэллэснээр илүү өргөн дэлгэрсэн гэсэн таамаглал мөн байдаг. Энгийн хөзөр нь таро хөзөрний адил мэргэ төлөгт ашиглагддаг нэг хэлбэрийн хөзөр юм.

Таро хөзөр үндсэн болон дэд арканагаас бүрддэг.

Таро хөзрийн зураг нь эрт үеэс өөрчлөгдөж хувьссан ба хөгжлийнхөө явцад Ази, Грек, Египет, Ойрх Дорнод, Кельтийн орнуудын соёл, түүхийг шингээжээ. Өөрөөр хэлбэл өнөө үед бидний ашиглаж буй Таро хөзөр нь олон зуун жилийн туршид олон орны соёлын тусгалын үр дүнд бий болсон зүйл юм.

Европын үндсэн таро хөзрийг 1392 оны 2-р сард галзуурлын ирмэгт ирсэн Францын 6-р Чарлез хааныг гайхшруулж, тайвшруулахын тулд түүний эрдэнэсийн сангийн даамал бүтээсэн гэх таамаглал ч бас байдаг. Одоогоор олонд мэдэгдсэн хамгийн эртний таро хөзөр нь 15-р зуунд гараар будсан Viscotni-Sforza гэх тавцан байдаг ба Миланы гүн болон түүний сүйт бүсгүй Бианка Мариа Висконтигийн хуримын үеэр хийгдсэн гэж үздэг. Анхны хөзөр нь 74 ширхэгтэй байжээ. Түүнчлэн мэргийн хөзөр цааш улам хөгжиж сонирхогчид нь одон орон судлал, зурхай, тооны ухаан зэрэг бусад салбарын мэдлэгийг нэгтгэснээр илүү өргөн дэлгэрэх болсон байна.

--

--

Dayanara Khas
Dayanara Khas

Written by Dayanara Khas

🌸🌷Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэж санал бодлоо хуваалцана. Blogger, esoteric amateur, divination. 🧝‍♀️🧚🏻‍♀️🔮

No responses yet