Сахиус, хүзүүний зүүлт ашиглан хэрхэн мэргэлэх вэ?

Dayanara Khas
2 min readMay 1, 2020

FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.

Хүзүүний зүүлт ашиглан мэргэлэх нь хамгийн хялбархан арга. Хүмүүс асуултынхаа хариуг мэдэж, ирээдүйг таамаглахын тулд олон зуун жилийн тэртээгээс энэ аргыг ашиглаж байна. Хүзүүний зүүлтээр үнэн зөв мэргэлэхийн тулд юун түрүүнд хэдэн алхмыг дагах хэрэгтэй.

1-р алхам: Сахиусаа сонго

Сахиус ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болно. Бүр өөрийн гараар урласан ч байж болно. Мөн болор, чулуу, металь, модноос бүтдэг. Хүмүүс гоёл чимэглэлийн зориулалттай кулонтой хүзүүний зүүлтийг голчлон ашигладаг. Гэхдээ кулоны хэлбэр тэгш бус байвал хариу зөв тодорхойлогдохгүй байж мэднэ. Тиймээс аль болох тэгш хэмтэй, элдэв өвөрмөц этгээд хэлбэргүй сахиус буюу кулон сонгохыг зөвлөж байна. Сахиусан дээрх чулуу нь жинхэнэ байгалийн чулуу байх нь чулууг илүү энергитэй байж, илүү хүчирхэг бодит таамаглалд хүрэхэд дэм болдог. Мөн чулууг ашиглахын өмнө энергийг нь цэвэрлэх хэрэгтэй.

Хэрэв чулуун сахиус байхгүй бол металь кулоныг ашиглаж болно. Металь нь энергийг соронз мэт татаж, тодорхой хариулт олоход тань тусална. Харин модон кулон ашиглах нь тийм ч сайн байдаггүй. Энерги нь сул байдаг аж.

2-р алхам: Кулоныг цэвэрлэ

Кулоноо сонгочихсон бол мэргэлэхээсээ өмнө энергийг нь цэвэрлээрэй. Энергийг цэвэрлэх хамгийн хялбар…

--

--

Dayanara Khas
Dayanara Khas

Written by Dayanara Khas

🌸🌷Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэж санал бодлоо хуваалцана. Blogger, esoteric amateur, divination. 🧝‍♀️🧚🏻‍♀️🔮

No responses yet