Бүсгүйчүүд муу залуусыг сонгодгийг өөрийн биеэр баталчихлаа
FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.
Сайн залуугаас дөлж, муу залуусыг сонгосоор иржээ.
Сонгосон муу залуу маань хар тамхи хэрэглэж, шөнө дөлөөр машинаа согтуу жолооддог бүр яахааа алдсан хүмүүс биш л дээ. Гэхдээ л би өөртөө тохирох хүнийг олж хараагүй байж. Яагаад гэвэл сайн залуус түүн дээр очих уу яах уу, татгалзвал яана гэж догдлон огцом алхам хийлгүй, таалагдсан бүсгүйдээ аажмаар дөхдөг. Харин надад дурлаагүй хүн догдолж, ичингүйрч, тэсэн ядан хүлээхгүйгээр шууд л уулзая гэснийг нь би зоригтой байна гэж боджээ.
Муу залуус гэдэг муу сурдаг, хулгай гэмт хэрэг хийдэг хүн биш. Харин танд сэтгэлгүй, зүгээр л шохоорхсон хүн байдаг юм байна. Сонирхол нв буурахаар яваад өгнө. Чамд өөрийгөө хайртай гэж хэлдэг. Гэхдээ үнэхээр хайртайдаа биш зүгээр л хайртай гэж боддог эсвэл ёс болгож хэлдэг. Тэд таныг орхиод явбал уйлж гуниглах хэрэггүй. Харин ч хайрыг олох зам нээгдлээ гэж бодох хэрэгтэй.
Танд хайртай залуу таныг хуурахгүй, хэлсэн амлалтандаа хүрэхийг үнэхээр их хичээнэ. Өөрийг нь хичнээн их хайрлаж, өөрт нь ямар их сэтгэл гаргаж байгааг тэр үнэлдэг, тиймээс ч хичээдэг. Харин муу залуу өөрийг нь хайрлахгүй, халамжлахгүй байна гэж гомдоллож өөрийгөө анхаарлын төвд аваачдаг.