Бодисын солилцоогоо хэрхэн эрчимжүүлэх вэ?
FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.
Бодисын солилцоо бол таны биед болж байгаа цогц процесс, химийн урвал. Эдгээр химийн урвал нь таны бие хэвийн байхад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Бодисын солилцоо сайн байх нь та илүү их энергитэй байна гэсэн үг юм. Бодисын солилцоогоо хэрхэн идэвхжүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.
1. Уураглаг хоол хүнс хэрэглэ.
Хоол идсэний дараах хэдэн цагийн хугацаанд бодисын солилцоо эрчимждэг. Идсэн хоолоо шингээж, боловсруулахын тулд илүү их калори зарцуулдаг. Энэ явцыг уураг хамгийн их буюу 15–30% идэвхжүүлдэг. Харин нүүрс ус бодисын солилцоог 5–10%, өөх тос 0–3% идэвхжүүлдэг ажээ. Түүнчлэн уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь хэтрүүлж идэхээс сэргийлдэг байна. Өдрийн нийт хоол хүнснийхээ уургийн агууламжийг 30%-иар нэмэхэд идэх калорийнх нь хэмжээ 441-ээр буурдаг гэсэн судалгаа хүртэл байдаг. Түүнчлэн та жингээ хасаж өөхөө шатааж байгаа үед уураглаг хүнс хэрэглэвэл бодисын солилцоо хямрахаас сэргийлдэг байна.
2. Илүү их ус уу.
Зарим хүмүүс жин хасахын тулд энгийн уснаас илүү чихэрлэг ундаа үр дүнтэй гэж эндүүрдэг. Чихэрлэг уух зүйл калори өндөртэй тул зүгээр л ус ууснаар өдөрт авах калорийн хэмжээг шууд бууруулж байна гэсэн үг юм. Үүнээс гадна бодисын солилцоог дэмждэг байна. Тухайлбал өдөрт уух усны хэмжээг хагас литрээр нэмснээр…