Ажлаасаа гарахаар шийдсэн минь
FACEBOOK хуудсанд хандах бол ЭНД дараарай.
Их сургуулиа төгсөөд хүссэн ажлаа хийгээд кинон дээр гардаг шиг л нэг гартаа цүнхээ, нөгөө гартаа аягатай кофе бариад л өндөр өсгийт өмсөөд ажилдаа очно гэж багаасаа л мөрөөдөж, төсөөлдөг байлаа. Мөрөөдөл минь биелсэн ч би цалинтай ажил хиймээргүй байна. Байгаадаа цадсандаа ч биш, хэмжээлшгүй их мөнгөтэй ч юм биш. Оффист суугаад бичиг цаас янзалж, гэрээний драфт бэлдээд л, төслийн тооцоог хийгээд л. Эсвэл зөөгч, худалдагч, менежер, тогооч гэх мэт ямар ч ажлыг том болоод хийнэ, чадна, хийсэн цагтаа өөрийгөө жинхэнэ НАСАНД ХҮРСЭН ХҮН гэж бодно гэж боддог байлаа.
Анхны ажил минь дагалдан байв. Оюутны ширээнээс шууд босоод л ахлахаа дагалдаад 4 сар дагалдан хийсэн. Их ч зүйл сурсан. Ахлах минь ч ихийг заасан эерэг харилцаатай нэгэн байв. Үүний дараагийн ажил л нүдийг минь бодитоор нээж өгсөн. Ажлын дарамт, дарга нарын сэтгэлгээ, хүн гэдэг ямар байдгийг ойлгуулж өгсөн. Бас би тэнд удаан ажиллахыг хүсээгүй. 1 жил 6 сар ажилласан ч сүүлийн 1 жилд нь үргэлж л ажлаасаа гарна гэсэн сэтгэхүйтэй ажиллаж байсан юм. Би ажлаа хийж чаддаг байсан. Магтуулдаг байсан. Гэхдээ хоёр нүүртэй, доорх ажилтнуудаа юман чинээ боддоггүй удирдлагуудаас залхсан.
Долоо хоногт доод тал нь 40 цаг ажиллах ёстой мэт